• ЭЕШ-ГҮЙ, ӨДРИЙН АНГИЙН ШУУД ЭЛСЭЛТ (Өмнө нь дипломын эсвэл бакалаврын боловсрол эзэмшсэн иргэд)
САНАМЖ
  • 1. 1. Дараах шалгууруудын аль нэгийг хангасан бүртгүүлэгч ЭШ-гүй бакалаврын өдрийн хөтөлбөрт шууд элсэн суралцаж болно. Үүнд:
    • 1.1 Аль нэг их, дээд сургуульд дэд бакалаврын, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн;
    • 1.2 Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр техникийн боловсролын дипломтой иргэн;
    • 1.3 Инженер, технологийн чиглэлийн шаталсан сургалттай сургуулийг төгссөн иргэн;
  • 2. Өдрийн ангийн сургалт ажлын өдрүүдэд, ажлын цагаар зохион байгуулагдах тул элсэх хүсэлтэй иргэд өөрийн боломжийг урьдчилан судалж, бүртгүүлэхээсээ өмнө шийдвэр гаргасан байх шаардлагатай.
  • 3. Бүртгэл 2025 оны 08 сарын 18-ны өдрөөс 2025 оны 08-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
  • 4. Бүртгүүлэгч нь бүртгэлийн системд хувийн болон бусад шаардсан мэдээллийг зааврын дагуу бөглөж бүртгүүлнэ. (Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна). Бүрдүүлэх материал :
    • 4.1. Өмнө нь эзэмшсэн бакалаврын, дэд бакалаврын, техникийн эсвэл бусад шаталсан сургалттай сургуулийн (коосэн гэх мэт) боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга); Техникийн боловсролтой бол төгссөн сургуулийн тушаалын хуулбар;
    • 4.2. Бакалаврын боловсролын төгсөлтийн лавлагаа /emongolia/
    • 4.2. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт;
    • 4.3. Цээж зураг (сүүлийн 3 сард авхуулсан, 3×4 хэмжээтэй байх).
  • 5. Хөтөлбөр хариуцсан бүрэлдэхүүн сургууль бүртгүүлэгчийн өмнө эзэмшсэн боловсролын дипломыг үндэслэн “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 12-р заалтын дагуу өмнөх дипломоос хичээлүүдийг дүйцүүлэн тооцож, бусад судлах шаардлагатай хичээлүүдээр суралцах төлөвлөгөө гарган суралцуулна.

© 2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв