САНАМЖ
-
1. Элсэлт авахаар зарласан бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэнийг гарагийн ангид элсүүлэн суралцуулна.
-
2. Бүртгүүлэгч нь бүртгэлийн системд хувийн болон бусад шаардсан мэдээллийг зааврын дагуу бөглөж бүртгүүлнэ. (элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна). Үүнд:
-
2.1 Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар;
-
2.2 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
-
2.3 Ажлын газрын тодорхойлолт;
-
2.4 Нийгмийн даатгал төлсөн лавлагаа (emongolia-с авна);
-
2.5 Өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлж бичсэн эсээ;
-
3. Зарласан хөтөлбөрөөс бусад хөтөлбөрөөр элсэлт авахгүй.
-
4. Бүртгэл хаах хугацаа : 2026 оны 09-р сарын 18