САНАМЖ
-
1. Дараах шалгууруудын аль нэгийг хангасан бүртгүүлэгчийг танхимын/эчнээ, хосолсон /цахим, танхим/ өдрийн сургалт, хосолсон /цахим,танхим/-гарагийн хэлбэрээр зарласан хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Үүнд:
-
1.1 Аль нэг их, дээд сургуульд дэд бакалавр, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн (боловсролын мэдээлэл нь дээд боловсролын мэдээллийн цахим системд баталгаажсан байна);
-
1.2 Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч; (боловсролын диплом, сургууль төгссөн тушаалын баталгаажсан хуулбар, гадаадад төгссөн бол диплом, дүнгийн хавсралтын баталгаат орчуулгатай байна )
-
2. Бүртгүүлэгчдийн тоог харгалзан хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль, тэнхимийн саналд үндэслэн тухайн хөтөлбөрөөр сургалт явуулах эсэхийг шийдвэрлэнэ.
-
3. Зарласан хөтөлбөрөөс бусад хөтөлбөрөөр элсэлт авахгүй.
-
4. Бүртгэл хаах хугацаа : 2026 оны 09-р сарын 18