Элсэгчид тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх / Must have a Bachelor's degree or higher/
- Эзэмшсэн боловсролын дипломын мэдээлэл төрийн цахим үйлчилгээний “емонголиа” системд бүртгэлтэй байх / The information about the diploma received should be registered in the government’s electronic service “Emongolia” system/
Элсэлтийн цахим хуудсаар бүртгэл үүсгэх /Registration will be done electronically on the admission portal/
- 2025 оны 01 дүгээр сарын 15-ныг дуустал элсэлтийн цахим хуудсаар бүртгэнэ. /The registration deadline is January 15, 2025.
- Бүртгэлийн цахим хуудаст дараах 2 файлыг хавсаргаж бүртгэл баталгаажина. / In the "Personal Information" section of the electronic registration, the following documents must be attached/
- Эзэмшсэн дээд боловсролын лавлагааг емонголиа системээс татаж хавсаргах / Obtain the education certificate from the Emongolia system and upload the file/
- Бүртгэлийн хураамж төлсөн гүйлгээний баримт /ХААН банкны 5431012534 тоот дансанд бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлнө/Attach the payment receipt for the registration fee of 15,000 MNT/
Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт /Foreign language proficiency test will be held online according to the following schedule/
- Шалгалтын системд нэвтрэх нэр, кодыг бүртгүүлэгчийн цахим хаягаар шалгалт эхлэхээс өмнө хүргэнэ. /The test login name and code will be sent to the applicant's email before the test starts/
- Бүртгүүлэгч 01 сарын 13-ны өдрийн 11-22 цагийн хооронд Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар өгнө. Шалгалт өгөх холбоос: http://www.testcenter.edu.mn Foreign language proficiency test will be held online according to the following schedule: From 11:00 AM to 10:00 PM on January 13, 2025. Online testing system: http://www.testcenter.edu.mn/
Мэргэжлийн ярилцлага /Professional interview/
- 1 сарын 14-ний 11 цагт бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн холбогдох салбар тэнхим дээр мэргэжлийн ярилцлагад орно. Applicants who took the foreign language proficiency test must visit the school’s educational quality department for advice and participate in a professional interview with the relevant department:/. January 14, 2025, at 11:00 AM.
Сургалт, чанарын албанд бүртгэх
Салбар, тэнхимээс элсэлтийн хуудас авсан бүртгүүлэгч 1 сарын 14-нөөс 20-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очин, суралцах гэрээ байгуулна. Applicants who pass the professional interview will register with the Education and Quality Department between January 14 and 20, 2025, and sign an agreement to study.
Хичээл сонголт /Course selection and start of classes/
- Сургалтын албанд бүртгүүлж, код авсан элсэгч сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт хийнэ. /1 кредитийн үнэлгээ, төлбөр төлөх данс/ After signing the study agreement and paying the tuition fee (per credit evaluation, payment details will be provided), applicants can select their courses.
Магистрын сургалтын талаар товч тайлбар / Brief explanation about the Master's program/:
- Судлаач магистрын зэрэг горилон суралцагч нь заавал судалгааны ажил бичиж хамгаалах бөгөөд эрдэм шинжилгээний семинар, хуралд удирдагч багшийн удирдлаган дор судалгааны ажлын үр дүнг илтгэж хэлэлцүүлсэн, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн байна.
- Мэргэжлийн магистрын зэрэг горилон суралцагч нь мэргэшүүлэх хичээлээс нэмж 6 багц цагийг судлан, мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх бөгөөд хичээлийн агуулгын зарим хэсгийг мэргэжлийн семинарт илтгэх, өгүүлэл бичих, тохиолдлын судалгаа (case study) хийж төгсөнө.
Магистр, докторын сургалтын 1 кредитийн үнэлгээ: Энд дарна уу.