Докторантурт элсэгчдийн анхааралд
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Магистр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
- Эзэмшсэн боловсролын дипломын мэдээлэл төрийн цахим үйлчилгээний “e-монголиа” системд бүртгэлтэй байх
Элсэлтийн цахим хуудсаар бүртгэл үүсгэх.
- 09 сарын 02-ныг дуустал элсэлтийн цахим хуудсаар хувийн мэдээлэл, эзэмшсэн дээд боловсролын мэдээллийг бүртгэж, суралцах хөтөлбөрөө сонгон бүртгэл үүсгэнэ. /бүртгүүлсэн мэйл хаягаар нэвтрэх нэр үүсэх бөгөөд нууц үгийг өөрөө шивнэ/
- Эзэмшсэн дээд боловсролын лавлагаа /Хур системээс татах/
- Бүртгэлийн хураамж төлсөн гүйлгээний баримт /ХААН банкны 5431012534 тоот дансанд бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлнө/
Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт /ШУТИС-ийн төгсөгч тус шалгалтыг өгөхгүй/.
- 09 сарын 03-нд бүртгүүлэгчийн цахим хаяг руу гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөд нэвтрэх нэр, нууц үгийг илгээнэ.
- Бүртгүүлэгч 09 сарын 03-ны өдрийн 11-22 цагийн хооронд Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар өгнө. /Шалгалт өгөх холбоос: http://www.testcenter.edu.mn/
Мэргэжлийн ярилцлага.
- 09 сарын 04-ний 11 цагт бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн холбогдох салбар тэнхим дээр мэргэжлийн ярилцлагад орно. /бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаны хаяг, байршил/
- Салбар тэнхим нь элсэх шаардлага хангасан бүртгүүлэгч бүрт элсэлтийн хуудас бөглөж өгнө.
- Сургалт, чанарын албанд бүртгэх Салбар, тэнхимээс элсэлтийн хуудас авсан, элсэх бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очин, суралцах гэрээ байгуулна.
Хичээл сонголт.
- Сургалтын албанд бүртгүүлж, код авсан элсэгч сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт хийнэ. /1 кредитийн үнэлгээ, төлбөр төлөх данс/
Цахим бүртгэлийн “Хувийн мэдээлэл” хэсэгт дараах файлуудыг заавал хавсаргана.
- Эзэмшсэн боловсролын лавлагааг e-mongolia системээс авч файл оруулах
/e-mongolia системд бүртгэл ороогүй бол хувь хүн Боловсролын ерөнхий газарт хандаж мэдээллээ оруулах/
- Бүртгэлийн хураамж төлсөн баримтыг хавсаргах. (15,000 төгрөг).
Магистр, докторын сургалтын 1 кредитийн үнэлгээ: Энд дарна уу.