ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэдийг ШУТИС-аас санал болгож байгаа бакалаврын түвшний хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу 12 хүртэл багц цагийн 1-4 хичээл сонгон суралцахыг санал болгож байна. Суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.