НЭМЭЛТ ЭЛСЭЛТ:
Математик, физикийн төрөлжсөн хөтөлбөртэй анги, Мэдээллийн технологийн төрөлжсөн хөтөлбөртэй ангиудад нэмэлт элсэлт зарлагдлаа.
САНАМЖ:
1. 2026 оны 08 сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 сарын 23-ны өдрийг дуустал цахимаар явагдана. (9-р анги төгссөн суралцагчийг элсүүлнэ.)
2. Бүртгэл дууссаны дараа бүртгүүлэгчийн нэрсийг суралцах чиглэлийн дагуу шалгалт өгөх танхимд хуваарилж бэлтгэнэ.
3. Шалгалт эхлэхээс хагас цагийн өмнө шалгуулагчдын бүртгэлийн хуудастай тулган шалгалт өгөх танхимд оруулна.
4. Шалгалтад сургалтын материал, ном сурах бичиг, тооны машин, гар утас зэрэг зөвшөөрөгдөөгүй зүйлсийг оруулахгүй.
5. Цаг баримтлах /шалгалтаас хоцорсон сурагчдыг шалгалтад оруулахгүй ба хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон тохиолдолд тухайн шалгалтын цагийг сунгахгүй./
ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:
1-р шат 2026.08.25 өдөр
• Математик, физикийн төрөлжсөн хөтөлбөртэй анги:
- Математик, физик 10.00-12.00
- Англи хэл 12.30-13.10
* Мэдээллийн технологийн төрөлжсөн хөтөлбөртэй анги:
- Математик, физик 10.00-12.00
- Англи хэл 12.30-13.10
₮ Бүртгэлийн хураамж төлөх:
Та бүртгэлийн хураамж 30000 төгрөгийг Голомт банк 1175196666 тоот дансанд /IBAN дугаар 72001500/ тоот дансанд төлнө.
Данс эзэмшигч: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль.
Гүйлгээний утга: Элсэгч өөрийн овог, нэр, эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг бичнэ үү.