ЗЭРГИЙН БУС СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ

ШУТИС-ийн ректорын 2025 оны 03 сарын 28-ны өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын 14 дэх хэсгийг үндэслэн зэргийн бус сургалтад суралцагчдыг элсүүлэн суралцуулна

1. Зэргийн бус сургалтад хамрагдах элсэгчид:
  • 1.1. ШУТИС-д хичээл сонгон судлах, суралцах сонирхолтой их, дээд сургуулийн оюутан;
  • 1.2. ШУТИС-д хичээл сонгон судлах сонирхолтой аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн;
  • 1.3. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч;
2. Бүртгэлийн үйл ажиллагаа:
  • 2.1. Зэргийн бус сургалтад суралцах сонирхолтой иргэн нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны 14 цагаас 01 дүгээр сарын 19-нийг хүртэл https://elselt.edu.mn/ вэбээр элсэлтийн бүртгэлийн Зэргийн бус сургалтын бүртгэл хэсэгт онлайнаар бүртгүүлнэ.
  • 2.2. ШУТИС-д хичээл сонгон судлах, суралцах сонирхолтой их, дээд сургуулийн оюутан, аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн нь санал болгосон хичээлийн жагсаалтаас сонгон бүртгүүлнэ.
3. Сургалтын зохион байгуулалт:
  • 3.1. 2026 оны 01 дүгээр сарын 19-ны 14.00 цагт онлайн бүртгэлийг хааж, сургууль бүрээр бүртгүүлэгчдийн жагсаалт гаргана.
  • 3.2. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанаас элсэгчидтэй холбогдон Зэргийн бус сургалтын онцлог, сургалтын үйл ажиллагаа, зохицуулалт, хичээл сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • 3.3. ШУТИС-с санал болгож байгаа хичээлийн жагсаалтаас сонгон суралцах элсэгч нь бакалаврын хаврын улирлын хичээлийн хуваарьт тусгагдсан хичээлээс сонгон судална.
  • 3.4. Ерөнхий боловсролын сургууль төгссөн элсэгч нь бакалаврын хөтөлбөрийн хаврын улирлын ерөнхий суурийн хичээл судална.
  • 3.5.Зэргийн бус сургалтын суралцагчид нь ШУТИС-ийн сургалт, оюутны үйлчилгээнд үндсэн хөтөлбөрийн оюутны адил хамрагдах эрхтэй байна.
  • 3.6. Сургалтын үйл ажиллагаа 2026 оны 01 сарын 26-аас 2026 оны 05 сарын 22-ны хооронд 16 долоо хоног үргэлжилнэ.
  • 3.7. Зэргийн бус сургалтын суралцагчдын хаврын улиралд судалсан хичээлүүдийг сургалтын журмын дагуу дүгнэн гэрчилгээ олгоно.
4. Сургалтын төлбөр:

Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн удирдах зөвлөлөөр баталсан бакалаврын сургалтын 1 кредит (багц цаг)-ийн үнэлгээгээр тооцно.

ШУТИС-ийн элсэлтийн төв комисс
2025-12-30

Alternate Text
1

Алхам 1

Ерөнхий мэдээлэл
2

Алхам 2

Нарийвчилсан мэдээлэл

жишээ: АБ01234567




Нэвтрэх болон төлбөр төлөх хэсэгт ашиглах тул үнэн зөв бөглөнө үү

Хэрвээ та бүртгэлтэй бол? Нэвтрэх